Тавтай морилно уу!

СМАРТ УТАС БОЛОН КОМПЬЮТЕРИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

2014-12-05, 22:46

ТА УХААЛАГ УТАСТАЙ БОЛ АНХААРЛАА НААШАА ХАНДУУЛ

Гар утас гэгч бидний амьдралд нэвтэрснээр, мэдээллийн технологийн зууны давуу тал, дэвшил хөгжлийн том жишээ болсоор ирсэн. Харин таны бариж буй зүгээр гар утас уу? Эсвэл ухаалаг утас уу? аль нь болохыг ялгаж мэдэх үү? Хараахан ялгаж мэдэхгүй тэрч бүү хэл огт мэдэхгүй хүн байгаа гэж бодож байна. Яагаад ингэж бодов гэхээр орчин үеийн өндөр технологийн Ухаалаг утас буюу Smartphone баричихаад зөвхөн хүнтэй яриж, мессеж бичдэг хүнтэй өчнөөн таарч байлаа. Нэг талаар өөрийн эд зүйлийг яаж хэрэглэх нь тухайн хүний хувийн асуудал эрх боловч өөрийн зүгээс харж үзэхэд эмгэнэл юм. Жишээ нь хурдан удмын сайхан адууг худалдаж авчаад хонины морь болговол монгол хүн хараад хичнээн харамсалтайяа халаглах вэ?. Яг үүн шиг 500-н мянгаас сая төгрөг хүртэлх үнэтэй утас авчаад доторхыг мэдэхгүй гайхуулахаас өөр юм мэдэхгүй хүн хэр их байгааг хэлж мэдэхгүй нь. Тэгэхээр Ухаалаг утас гэж чухам юу болох талаар тайлбарлаж өгье.
2007 оноос дэлхий даяар Smartphone буюу “Ухаалаг утас” гэх ойлголт хүчтэй дэлгэрч эхэлсэн билээ. Smartphone гэдэг нь орчин үеийн холбоо болон боловсронгуй техникийн өндөр хүчин чадалтай цогц тооцооллийн шийдэлтэй өөрийн гэсэн үйлдлийн системээрээ ялгарсан хөдөлгөөнт компьютерийн систэмт утаснууд байдаг. Энгийнээр тайлбарлахад бид бүхэн гэрийн болон зөөврийн компьютер хэрэглэдэг шүү дээ. Энэ компьютер нь техник хангамжаас хамааралгүй тус тусдаа WINDOWS, MAC OS, LINUX, UBUNTU гэх мэт програм хангамж буюу үйлдлийн систем хэрэглэдэг шиг “Ухаалаг Утас ” утаснууд маань өөрийн гэсэн тусдаа цогц үйлдийн системтэй байдаг гэж ойлгож болно. Гэхдээ анх "Ухаалаг утас"-ыг Simon гэж нэрлэсэн ба 1992 онд IBM корпораци гаргаж байсан. Үүний дараагаар :
• Nokia компани 2000 онд Symbian үйлдлийн систэмтэй Nokia 9210 утас гарсан нь тухайн үед тэсрэлт болж байжээ.
• PALM компани 2001 онд Kyocera 6035 гэдэг smartphone нэвтрүүлсэн ба энэ утас ньхязгаарлагдмал орчинд ажилладаг вэб браузертай байсан юм.
• Microsoft компани 2001 онд WINDOWS POKET PC OS нэвтрүүлснээр одоогий smarthphone- ны ихэнх шинжийг агуулсан том дэвшил гарсан юм.
• RIM компани 2002 онд бидний сайн мэдэх BlackBerry smartphone-г гаргажээ.
• Apple компани 2007 онд анх iPhone-ыг танилцуулсанаар ухаалаг утасны ертөнцөд хувьслыг авчирч бүгд л мэдрэгчтэй дэлгэц бүхий олон үйлдэлт ухаалаг утас үйлдвэрлэхээр хуйларч эхлэсэн. Blackberry, Nokia зэрэг томоохон фирмүүд сандралд орж, НР Wireless-үүдээ хаахад хүргэсэн.
· 2005 оны 7-р сард Google нь Америкийн Калифорниа мужийн Пало Алто-д суурилсан эхлэлийн чанартай үйл ажиллагаагаа явуулж байсан Андройд Инк компаний үйл ажиллагааг илүү сэргээж, эрчимжүүлсэн. Тухайн үедээ Андройд Инк нь хөдөлгөөнт утсанд зориулсан програм хангамж зохиодог байсан боловч олонд танигдаагүй байсан бөгөөд энэ үед нь Google энэ зах зээл рүү орохоор төлөвлөж, орсон байна. Google нь Линукс дээрсуурилсан уян хатан, цаашид өөрчлөлт хийж хөгжүүлэх боломжтой хөдөлгөөнт холбооны төхөөрөмжийн платформийг хөгжүүлэхээр Рубинээр ахлуулсан /Андройдын үүсгэн байгуулагчдын нэг тухайн үедээ Google-д шилжин орсон/ багийг томилон ажиллуулжээ. Ийнхүү Google нь 2008 ондгар утасны зах зээл рүү түрэн орсон байна. Андройд нь утасны зах зээлд эзлэх хувиараа 2009 онд 4% байсан бол 2011 эхээр 33% хувь болтлоо өсөж чадсан. Ийм богино хугацаанд Андройдийг ийм өндөр үзүүлэлт үзүүлэх болсон гол шалтгаан нь Open-Source буюу нээлттэй чөлөөт эхийг хөгжүүлэх боломжтой болсон, Google нь Apache license-тэй суурь кодыг эхлүүлсэн нь юм.
Дэлхийн Ухаалаг гар утасны зах зээл нь дээрх Blackberry, Windows , Symbian OS, Iphone iOS, Android системтэй утаснуудын хооронд цаг минут секунд тутам маркетинг, технологийн дэвшил , үнэ зэргээр өрсөлдөж байдаг. Хамгийн сүүлийн судалгаагаар дэлхийд Ухаалаг утас хэрэглэгчид ямар системийг хэрэглэж байгааг харуулжээ.Үүнд:
1. Android -43%
2. Symbian-22%
3. Apple-18%
4. RIM-12%
5. Microsoft-2%
6. Бусад 4%
Програм зохиогчид энэ гар утсанд зориулж хэрэглээний программууд, тоглоомууд зохиож, худалдаанд гаргасан нь түүний хэрэглээ, нэр хүндийг компьютерийн хэмжээнд хүртэл өсгөж чадсан байдаг. Өөрөөр хэлбэр гэрийн болон зөөврийн компьютерийн хэрэглээг гар утас орлож чадахуйц өндөр түвшинд хөгжсөн гэж хэлж болно. Smartphone нь энгийн утасны бүх үйлдлийг хангахаас гадна функц, менюны уян хатан чадвар, хэрэглээний программ, тоглоом нэмж суулгах, устгах боломжуудаас бүрдсэн байна. Өөрт нь дагадлаж ирсэн самер, GPS ,Wi-Fi, мэдрэгчтэй дэлгэц, оффиссын програмууд, интернэт вэб браузер, сонирхолтой тоглоом, программууд зэрэг нь хэрэглэгчидийн ахнаарлыг маш ихээр татдаг байна. Smapthone-ны үйлдлийн системээр хангагч бүх компаниуд өөрсдийн гэсэн програм хангамжийн том сантай байдаг.
• Apple--App Store
• Blackberry--App World
• Nokia--Ovi Store
• Google--Android Market
Энэ сангаас хэрэглэгчид сонирхсон програмийг үнэгүй болон төлбөртэйгээр татан өөрийнхөө утсанд ашиглаж болно гэсэн үг юм. Энгийн хэн ч гэсэн өөрөө програм бүтээн бусдад борлуулж болно гэсэн үг юм.
Тэгэхээр Ухаалаг утасны давуу тал юу болохыг хэр өргөн хүрээг хамарч байгааг мэдэж авлаа. Чухам яаж хэрэглэх та бидний сонголт болоод байна. Мэдээлэл технологийн зуунд бид бүхэнд бүх зүйл нээлттэй байна. Хамгийн түрүүнд өөрийн хэрэглээг зөв тодорхойлох хэрэгтэй зүгээр утасаар ярьж мессеж бичдэг бол энгийн утас авах хэрэгтэй. Миний хувьд бол смартфоныг сонирхсондоо ч юм уу, эсвэл чамирхсандаа хэрэглэдэггүй. Хэрэглэхээс өөр аргагүй учир хэрэглэдэг гэж хэлж болох юм. Өөрөөр хэлбэл энэ нь бичиг үсэг, мэдлэг боловсрол, интернет шиг миний амьдралын зайлшгүй хэрэгцээ болсон. Хэрэглээны e-mail-аа шалгаж, Adobe reader-с ном уншиж, Google reader-с өөрийн хэрэгцээт блог сайтаас мэдээллийг хором алдалгүй авч байна, Дуртай цуврал тоглоомоо тоглож, Англи хэлний толь хэрэггүй болсон утасан дээрээ толь суулгачихсан гэх мэт оюутан хүний хэрэглээг хангаж миний амьдралд Ухаалаг утас маань тун хэрэгтэй зүйл юм. Энэ зөвхөн миний бодол бөгөөд бүх хүнийг утасаа бүрэн хүчин чадлаар нь хэрэглэдэггүй гэж хэлэхгээгүй чадахгүй байгаа нэгэнд нь тус болох гэсэн зорилгойтой билээ.
2011 оны эхээр Монгол програмистуудын ухаалаг утасанд зориулж бүтээсэн аппликешн, тоглоом ердөө 100 ч хүрэхгүй байсан билээ. Харин хэдхэн сарын дотор одоо 300 хол давсан аппликешн, тоглоом монголчуудын гараар бүтжээ. Энэ бол манай орон шиг жижиг зах зээлтэй оронд том үзүүлэлт юм. Тэр дундаа Б.Батчулуун хэмээх залуу "Android''-д тулгуурлан ухаалаг гар утасны програм зохиосон нь эдүгээ дэлхий даяар 5 сая гаруй борлуулагдаад байна. Тэгэхээр монголын ухаалаг утас хөгжүүлэлгчдийн төвшин хэр хурдацтай явж байгаа нь бидний нүдэнд дээр ил байна. Дээр дурдсан Ухаалаг Утасны систем хангагч компаниудын програм хангамжийн том сангаас зөвхөн 2010 онд олсон ашиг бүгд нийлээд $2.155 сая ам.долларын ашиг олжээ. Дэлхийн зах зээлээд монголчууд програм хангамжийн чиглэлээр буюу Ухаалаг Утасанд зориулсан аппликешн, тоглоом бүтээх маягаар өрсөлдөхөд том хаалга үүд нээгдэж байгаа хэрэг юм. Одоогоор монголд 3-4 ухаалаг утас хөгжүүлэх сургалт тогтмол явагдаж байна. Хэдийгээр бага тоо ч дөнгөж хөгжиж байгаа салбар болохоор өсөж байгаа хандлага юм. Мөн монголын үүрэн холбооны операторууд Ухаалаг утас хөгжүүлэгчдийг дэмжиж олон үйл ажиллагаа явуулж байшаа бөгөөд Шилдэг апплекшны уралдаан зохион байгуулагдаад байгаа билээ. Дахин дурдахад энэ бүх дэвшил ердөө хэдхэн сарын дотор өргөн цар хүрээг тэлж байгаа нь маш том амжилт юм. Тун удахгүй хүн бүр персональ компьютергүй халаасандаа Ухаалаг утас авч явж бүх хэрэгцээгээ хангах цаг тун ойрхон болсон гэдэгт итгэлтэй байна. Ингээд төгсгөлд нь Бид техникийн боол биш, Харин эзэд нь юм шүү..

Илгээх | 153 хүн уншсан | Бичсэн: Тэмүүлэн

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

ТА УХААЛАГ УТАСТАЙ БОЛ АНХААРЛАА НААШАА ХАНДУУЛ

Гар утас гэгч бидний амьдралд нэвтэрснээр, мэдээллийн технологийн зууны давуу тал, дэвшил хөгжлийн т...

ТА ӨДӨРТ 7 ЦАГААС ДЭЭШ СМАРТ УТАС ТАСРАЛТГҮЙ АШИГЛАДАГ БОЛ ДОНТОЖ БАЙНА ГЭСЭН ҮГ

Хамгийн сүүлийн Солонгосын засгийн газрын судалгаагаар нийт сурагчдын таван хүн тутмын нэг нь ухаала...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 10813 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax