Тавтай морилно уу!

СМАРТ УТАС БОЛОН КОМПЬЮТЕРИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

2014-12-04, 22:42

ТА ӨДӨРТ 7 ЦАГААС ДЭЭШ СМАРТ УТАС ТАСРАЛТГҮЙ АШИГЛАДАГ БОЛ ДОНТОЖ БАЙНА ГЭСЭН ҮГ

Addiction.jpg (249Ч150)
Хамгийн сүүлийн Солонгосын засгийн газрын судалгаагаар нийт сурагчдын таван хүн тутмын нэг нь ухаалаг утасны хэрэглээнд донтсон буюу өдөрт 7 болон түүнээс их цагийн хугацаанд утастай ноцолдож өнгөрөдөг байна. Энэ нь үндэсний хэмжээнд аюулын харанга цохиж, засгийн газрын санхүүжилтаар гар утсанд донтогч өсвөр үеийхэнд зориулсан зөвөлгөө өгөх, сэтгэл зүйн эмчилгээ хийх төвүүдийг байгуулах болсон байна. 
Солонгос улсын хувьд гар утас хүн амд нэвтэрсэн тоо бараг 100% буюу нэг хүнд зарим тохиолдолд 2 гар утас байдаг ба үүний 2/3 нь ухаалаг гар утас юм. АНУ-ийн энэ үзүүлэлт 50.4% байдаг нь Солонгос улс ямар түвшинд энэ тал дээр түрүүлж алхаж буйг илтгэнэ.
6-19 настай өсвөр үе хүүхэд залуусын хувьд гар утасны нэвтрэлт 65%-тай байгаа нь АНУ-ийн 37%-с бараг 2 дахин давсан үзүүлэлт болж байна. Нийт эдгээр хүүхэд залуусын 18% нь гар утсанд донтсон донтолтын зэрэгтэй байгаа нь насанд хүрэгчдийн хувьд энэ үзүүлэлт 9.6% байгаагаас бараг мөн 2 дахин их тоо болж байна.
Донтолт өвчинд өртсөн хүүхдүүдийн хувьд гар утаснаас салсан нөхцөлд нойргүйтэх, уцаартай болох болон депрессийн шинж хандлага илэрдэг ба хичээл сургуульдаа хандах хандлага нь доройтдог байна.
Сошиал медиа, майл, твиттер ашиглагчдын хувьд Азид heads down tribes буюу толгой үргэлж доош чиглэсэн хүн амын бүлэг үүсгэхэд хүргэсэн нь Тайваны их сургуулийн судалгаагаар батлагдсан ба энэ төрлийн бүлгийн хүүхдүүдийн хүн хоорондын харилцаа суларч, биеийн хөдөлгөөн дохио зангаар харилцан ойлголцох чадвар буурдаг байна. Илүүтэй текст мессэжээр бие биенээ сайн ойлголцдог нь судалгаагаар батлагджээ.
Нэг талдаа мэдээлэл дамжуулах хүлээн авах хамгийн хурдан хэрэгслийн нэг нь ухаалаг гар утас ч нөгөө талдаа түүний сөрөг үр дагавараас сэргийлэх бодит шаардлага үүссэн байна.
Солонгосын хувьд хичээлийн үед сурагчдын гар утасыг хурааж эхэлсэн ч энэ нь эргээд гар утасны хулгайг ихэсгэж Солонгосын боловсролын яамнаас сургууль тус бүрт багш нарын алдаж буй гар утасны нөхөн төлбөрт 20 сая вон төлөвлөхөд хүргэжээ. Мөн гар утасны ямар брэнд, хувилбар бариж буйгаар сурагчдын дунд албан бус 12 зэрэглэл, зиндаа үүссэн нь нийгмийн хагарлыг нэмэгдүүлэх аюултай хэмээн дүгнэсэн байна.

Илгээх | 47 хүн уншсан | Бичсэн: Тэмүүлэн

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

ТА УХААЛАГ УТАСТАЙ БОЛ АНХААРЛАА НААШАА ХАНДУУЛ

Гар утас гэгч бидний амьдралд нэвтэрснээр, мэдээллийн технологийн зууны давуу тал, дэвшил хөгжлийн т...

ТА ӨДӨРТ 7 ЦАГААС ДЭЭШ СМАРТ УТАС ТАСРАЛТГҮЙ АШИГЛАДАГ БОЛ ДОНТОЖ БАЙНА ГЭСЭН ҮГ

Хамгийн сүүлийн Солонгосын засгийн газрын судалгаагаар нийт сурагчдын таван хүн тутмын нэг нь ухаала...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 10814 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax